Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ

Ардчилсан намын дотоод сонгуулийн санал хураалт өнөөдөр 10:00 цагаас орон даяар эхэлсэн юм.
Энэхүү сонгуулиар аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга, гишүүд, Үндэсний бодлогын хорооны гишүүдээ бүх гишүүдийнхээ саналаар тодруулах юм. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Тус намаас өгч буй мэдээллээр санал хураалт товлосон цагтаа орон даяар нэгэн зэрэг эхэлжээ. Ямар нэг будилаан маргаангүй сонгууль хэвийн үргэлжилж байна.
Нийт 160 мянга гаруй гишүүн саналаа өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ