Яруу найрагч Евгений Евтушенко нас нөгчив

Яруу найрагч Евгений Евтушенко 85 настайдаа АНУ-д нас нөгчив.Түүний дотнын найз Михаил Моргулисөнгөрсөн бямба гарагт ингэж мэдээлжээ.

Яруу найрагчийн сүүлчийнх нь хүсэлтийн дагуу, түүнийг Москвагийн ойролцоохи Переделкино тосгонд оршуулах ажээ.

Яруу найрагчийг гуравдугаар сарын 31-нд хүнд байдалтайгаар эмнэлэгт хэвтүүлсэн байна.

Евтушенко 1932 оны долоодугаар сарын 18-нд төржээ. Тэр анхныхаа шүлгийг 1949 ондхэвлүүлсэн байна. Гурван жилийн дараа түүний анхны ном хэвлэгджээ.

Тэгэхэд тэр ЗСБНХУ-ын Зохиолчдын эвлэлийн хамгийн залуу гишүүн болсон байна. 1960-аад онд бусад яруу найрагчийн хамт Политехникийн музейдяруу найргийн олон үдэшлэг дээр шүлэг, найраглалаа уншиж байсан бөгөөд эдгээр үдэшлэгнь улс төрийн уур амьсгал дулаарч байгаагийн нэг илрэл болжээ. Тэр 1991 оноос АНУ-д ажтөрж байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин