Францад эрүүл мэндэд тустай янжуур хийжээ

“Тамхи эрүүл мэндэд хортой” гэдгийг хүүхдүүд ч мэднэ. Гэтэл хорт зуршилд даамай живсэнхүмүүстямар ч учирлал нөлөөлдөггүй. Тийнхүү тамхи татах нь ямар нэг ашиг тус хүргэх юмуу эрүүл мэндэд аятайхан байж болох уу гэдэг нь сонин юм. Анхны “ашигтай” янжуур хийснээрээ францын нэртэй бренд энэ асуултад хариулж чадах.
Тамхи татах уу, эсвэл болих уу?Асуудлын учир начир үүнд л байгаа юм. Гэвч Францын “Smarin” шинэлэг тавилгын бренд мөнхийн энэ хоёр асуултыг шийдвэрлэх өвөрмөц шийдлийг санал болгожээ. Хэрвээ тамхи татах бол, уушигандхал балгүй, харинтэдний “ашигтай” янжуурыг л татах хэрэгтэй гэнэ.
Тийнхүү тамхичдын эрүүл мэндэд тустай утлага хийхийг санал болгож байна.Юу гэвэл, францчуудын шинэ бүтээл нь угтаа утлага хийдэг янжуур юм.Гоё хийцтэй девайсыг тамхи юмуу эдүгээ нэрд гарсан электрон янжуураар биш, харин цэвэр эфирийн тосоор цэнэглэдэг байна.Уушиглах бүрийн дараа хэрэглэгч аятайхан амтыг мэдрэх бөгөөд харин ямар ч утаа гардаггүй аж.
Өөрсдийнх нь шинэ бүтээл нь тамхи татахаас татгалзах төдийгүй, амьсгалын зөв хэмнэлийг сэргээхэд олон тамхичинд туслана гэдэгт “Smarin” брендийнхэн итгэлтэй байгаа гэнэ.“Уушиглах” үед энэ төхөөрөг нь чичиргээ үүсгэж,үлялих сонсогдох төдийнарийн авиа гаргадаг байна.Ингэснээр хэрэглэгчийг амьсгалын хэмнэлээ даган дууриахад хүргэдэг нь сонирхолтой юм. Харин зөв амьсгалах ньтайвшируулж, улмаар анхаарал төвлөрүүлдэг байна.
Дээр дурдсан сайн талуудаас гадна, гоё хийц бүхий мөчир хэлбэртэй төхөөргийн дизайн нь олон хүний хувьдийм “тоглоомонд” мөнгө үрэх аятайхан шалтгаан болох гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ