Г.Дэнзэн нарыг үргэлжлүүлэн шүүнэ

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, "ЭрдэнэсТавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн долоо хоногт эхэлж дөрвөн өдөр шүүсэн ч шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байна.Өнгөрсөн мягмар гаригт эхэлсэн шүүх хурал ийнхүү удааширч байгаа шалтгаан нь олон хавтаст хэрэг болон эдийн засгийн холбогдолтой нотлох баримтуудыг шинжлэх шаардлагатай тул цаг хугацаа орж буй аж.

Шүүх хурал өнөөдөр 09.30 цагаас үргэлжилнэ. Г.Дэнзэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх хэрэгт буруутгагдан ийнхүү шүүгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин