Гэрийг нь дайрч, гэрт байсан хоёр хүний амийг хохироожээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд автын ослоор гурван хүн нас барж дөрвөн хүн бэртсэн ноцтой ослууд гарчээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Нэвшээ гэх газар самарт яваад ирж байсан тус сумын харьяат Г /эр.35н/ жолоочтой “Зил-131” автомашин онхолдож, Алтанбулаг сумын харьяат Б /эр.46н/ нь нас барсан байна.
Мөн Төв аймгийн “Өндөрширээт сумын Хайрхан 2-р багийн нутаг иргэн Б-ийн гэрийг тус сумын 3-р багт суух Р /эр.57н/ нь “Nissan family” тээврийн хэрэгсэлээр дайрч гэрт байсан гурван хүн гэмтэж, Х /эр.43н/, О /эр.5н/ нар нас барсан байна мэдээллийг авч цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ