Ихэнх нутгаар цас орж сэрүүснэ

Энэ сарын 4-ний өдөр буюу маргаашаас баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээлэв. Энэ сарын 4, 7-нд зарим газраар салхи секундэд 12-14 метр, 5, 6-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байх ажээ. Мөн Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. Энэ сарын 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар сэрүүсэх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ