Дэнзэнд 3,6 жил хорих ял оноож, 5.5 тэрбумыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв


ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж, дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.
Ингээд анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял, Я.Батсуурьт хоёр жилийн хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Харин шүүгдэгч, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч Д.Баярмаад мөнгөн торгууль ноогдуулах шийдвэр гаргав.
Мөн шүүхээс шүүгдэгч нараас 5,5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэр гаргаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ