Хамгийн их уйлдаг нялх хүүхдүүдтэй орнууд

Их Британи, Итали, Нидерланд, Канадад нялх хүүхдүүд Дани, Герман, Японы хүүхдүүдийг бодвол илүү байнга, удаан үйлдаг байна.Даваа гарагт Ройтерс агентлаг ингэж мэдээлжээ.

Эрдэмтэд Герман, Дани, Япон, Канад, Итали, Нидерланд, Их Британийн8700 нялххүүхдийг ажигласан дүнг харьцуулсан байна. Судалгааны дүнг “Journal of Pediatrics” сонинд нийтлэжээ.

Төрснөөсөө хойшхи эхний хоёр долоо хоногт нярай хүүхэд хоногт дунджаар хоёр цаг орчим уйлдагийг судлаачид илрүүлсэн байна. Дараа нь уйлах хугацаа нэмэгдэж, зургаан долоо хоног дөхөж ирэхэд хоногт хоёр цаг 15 минут уйлдаг байна. Үүнээс хойш хүүхдүүдийнуйлах нь цөөрдөг аж.12 долоо хоног болох хавьд хоногт дунджаар нэг цаг 10 минут уйлдаг байна.

Дундаж утга нэлээд ялгаатай байгааг судалгааны материалд тэмдэглэжээ.Зарим хүүхэд өдөрт 30 минутаас илүүгүй уйлж байхад,бусад нь таван цагаас ч илүү уйлдаг байна. Ийм ялгаа нь тэдний төрсөн орноос ихээхэн шалтгаалдаг аж.Тухайлбал, Канадад долоо хоногийннаанадаж гурван өдөрт гурван цагаас илүү уйлдаг хүүхдийн хувь хамгийн их буюу 34,1 хувь байдаг байна. Данид ийм хүүхэд 5,5 хувиас хэтэрдэггүй аж. Ийм баримтыг “EurekAlert!” сайтад дурджээ.

Зарим оронд нялх хүүхдүүд яагаадбусад орны хүүхдүүдээс илүүтэй байнга уйлдагийг судалгааны материалд тайлбарлаагүй байна. Бага уйлдаг байдлыг судлаж, ялгаа нь хүмүүжил юмуу жишээ нь жирэмслэлтийн явц, эсвэл генетик зэрэг өөр хүчин зүйлтэй холбоотой эсэхийг тодруулахыг судалгааг удирдсан британийн Уорикийн их сургуулийн эрдэмтэн Дитер Волкерсанал болгожээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ