АТГ-аас ТОСК-д зөвлөмж хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газрын даргын “Яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу тус газрынхан Барилга, хот байгуулалтын яаманд ажиллажээ. Харин ийн ажиллах явцад иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас өмнө нь ирүүлсэн гомдол, мэдээллийн 80 гаруй хувийг Төрөөс орон сууцны талаар баримталж буй үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй түрээсийн орон сууцтай холбоотой асуудал эзэлж байсан байна.
Иймд Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан чиг үүргийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны хоёрдугаар сарын 06-ны 26 дугаар тушаалаар батлагдсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын хүрээнд түрээсийн орон сууцтай холбоотой үйл ажиллагаа, сонгон шалгаруулалт, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй байлгах, түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан гаргасан хөрөнгө, оруулалтыг зориулалтын дагуу захиран зарцуулах, түрээсийн орон сууцыг бусдад дамжуулан түрээслүүлсэн, хөлслүүлсэн зэрэг журамд заасан хориглолтыг зөрчих асуудалд хяналт тавьж ажиллах талаар “Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-т зөвлөмжхүргүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ