Жүдочид Туркийг зорилоо

Жүдо бөхийн ээлжит гран при Туркийн Анталья хотод энэ сарын 7-9-нд болно. Тус тэмцээнд 36 орны эрэгтэй 164, эмэгтэй 110 жүдоч зодоглохоор мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, Б.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Н.Хадбаатар, 81 кг-д Г.Төрмөнх, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, Эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, +78 кг-д Б.Мөнхтуяа нар барилдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ