Малдаа яваад сураггүй болсон иргэнийг хайж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Буянт гол” гэдэг газар буюу сумын төвөөс хойдзүгт 60 километрийн ойролцоо иргэн Б нь 4 сарын 2-ны өдөр малдаа яваад сураггүй болжээ. Түүнийг аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, тус сумын хүн эмнэлгийн 1 эмч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Одоогоор эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ямар нэгэн сураг гараагүй байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ