“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аян өрнүүлж байна

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хамгаалал дахь хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр өрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг эхлүүллээ. Уг арга хэмжээг энэ сарын 3-30-ны өдрийг дуустал Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, ДЗМОУБ,Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байна. Аяны хүрээнд “Хүүхдийн эсрэгхүчирхийллийг таслан зогсооцгооё” өртөөчилсөн сургалт, “Сайн туршлага” 7 хоногийн компанит ажил,“Цахим орчин дахь хүүхдийн эрх”, “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа”, “Хамгаалал дахь хүүхдийн оролцоо”, “Хүүхдийнэрхийг дээдэлж, гэр бүлийн хүчирхийллийг зогсооцгооё” зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ