Б.Чулуудай: Оффшор бүсэд компани байгуулсан ч данс нээлгээгүй

Иргэн Б.Чулуудай оффшор дансны асуудлаар яг одоо сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.
Тэрээр “Оффшор бүсэд бид компани байгуулсан. Тус компани татан буугдсан байгаа. Гэхдээ бид оффшор бүсэд ямар нэгэн байдлаар данс нээлгээгүй. Тиймээс энэ талаар хууль хяналтынханд асуудлыг шалгах хүсэлт гаргасан. Би одоо ч гэсэн шүүхэд хандсан байгаа. Энд юуг хэлэх гээд байна гэхээр "Ард түмний онц зөвлөл" гэж байгуулагдсан байна лээ. Тус зөвлөлөөс оффшорт мөнгөтэй гэх нэр бүхий хүмүүсийг баримтаа гаргаж, ил тод тавиач гэсэн байсан.
Би өнөөдөр хэвлэл мэдээллээр дамжуулан өөрийнхөө асуудлыг мэдээлж байна. Бусад хүмүүс ч баримтаа ил тод мэдээлээч ээ гэж уриалмаар байна. Тэгэхгүй бол мэдээлэл улам гуйвсаар байна. Б.Чулуудай гэдэг хүний данс сүүлдээ Э.Бат-Үүлийн оффшор мөнгө болж хувирчихлаа. Монгол HD телевиз жилийн өмнө энэ мэдээллийг анх цацаж, эргэн мэдээлнэ гэсэн нам болчихсон. Одоо дараагийн мэдээллээ цацах хэрэгтэй” хэмээн тодотгосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ