Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлтэд үг хэлнэ
УИХ-ын хаврын чуулганыг маргааш 10.00 цагт нээнэ. Хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэхээр болжээ. Монгол Улсын Yндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийнхээ дагуу чуулганы нээлт болон бусад хуралдаанд өөрийн хүслээр оролцдог билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ