29-р дунд сургуулийн багш нар сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэггүй гэв

Өнгөрсөн бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 1-нд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль болох Сүхбаатар дүүргийн 29-р дунд сургуулийн сурагч А-г “Залуухан эрэгтэй Багш нар нь эмэгтэй сурагчдаа хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлдэг.

Эрэгтэй хүүхдүүдийг нь байнга зоддог. Биднийг байнга дарамталдаг” гэх мэдээлэл цацагдаж, олон нийтийн дунд багагүй шуугиан тарьсан. Тэгвэл, энэ асуудалтай холбогдуулан 29-р дунд сургуулийн багш нар болон өмгөөлөгч Г.Батбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд "Энэ бол худал мэдээлэл. Ийм асуудал тус сургууль дээр огт үүсээгүй. Сурагчдын ихэнх нь дотуур байранд амьдардаг хэдий ч бэлгийн дарамт үзүүлэх боломжгүй, эмч нарын үзлэгт хамрагддаг. Эрх зүйн чадамжгүй этгээдээс мэдээлэл аваад түүнийгээ орон даяар цацсан. Энэ ньэрүүгийн хуулийн 110,111- р зүйлд заагдсанаар хүнийг гүтгэх, доромжлох гэсэн зүйлд хамаарагдана. Иргэний шүүх болон цагдаад хандан асуудлыг шийдвэрлэнэ.

Монгол Улс өнөөдөр хөгжлийн чадваргүй хүүхдээр шоу хийх дээрээ тулаагүй баймаар. Хүүхдүүд дохионы хэлний багштай болмоор байна гэсэн шаардлага ирүүлсэн.Хүүхэд энэ шаардлагыг ирүүлсэн. Тэгтэл тухайн сургуулийн үйл ажиллагаа цаашид явуулах боломжгүй мэт ярьж бичиж байгаа нь буруу. Манай сургууль дээр боловсролын комиссоос шалгалт ирж ажилласан. Хариу нь хараахан гараагүй байгаа. Манай сургууль, дотуур байрны орчин бүрэн камержсан.Сургалтын үйл ажиллагаа кабинетын системээр явагддаг. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нар сургалтын үйл явцад байнга хяналт тавьж ажилладаг. Иймээс сургуулийн орчинд ийм бусармаг үйл явдал болоогүй, болох ч үндэс байхгүй. Бид хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байна. " гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ