С.Жавхлан: Чуулганы нээлтийн үеэр миний бие Бурхан халдун уулан дээр байх болно

УИХ-ын хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ. УИХ-ын гишүүн С.Жавхлан чуулганы нээлтэд оролцож чадахгүйгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр "Миний бие энэ удаад хаврын чуулганы нээлтэд оролцож чадахгүй. Үүнийг түмэн олондоо дуулгаж хүлцэл өчье. Учир нь ханш нээгдсэн энэ сайхан цаг мөчид УИХ-ын танхим гэхээсээ илүү уул, усныхаа овоон дээрээс монгол түмэндээ үнэнээр мэндчилмээр байна.Та бүхнийгээ, монгол төрөө ч даатгаж, уул ус овоондоо үнэнийг өчих цаг ирсэн гэж мэдэрсэн учраас энэ сарын 5-нд Их хурлын чуулганы албан ёсны нээлтийн үеэр миний бие Бурхан халдун уулан дээр байх болно.Бурхан халдун хайрхан дээрээ хэлсэн ярьсан, хийсэн бүтээсэн бүхнээ та бүхэндээ удахгүй тайлагнан үзүүлэх болно" гэжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ