Амьжиргааны түвшин тогтоох судалгаанд 170 гаруй мянган өрх хамрагдаад байна

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны ажил дөрөв дэх өдрөө улс орон даяар үргэлжилж байна. Орлогыг орлуулан тооцох аргачлалаар 600 мянга гаруй өрхөөр орж ажиллах уг судалгааны явц, мэдээллийг өдөр өдрөөр нэгтгэн гаргаж байгаа юм.



Дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн байдлаар мэдээллийн сан дахь нийт өрхийн тооны 29.9хувьдбуюу 170,449 өрхөд хүрчээ. Аймаг, дүүргүүдийн нэгдсэн гүйцэтгэлээр Архангай, Орхон, Говьсүмбэр, Өмнөговь, Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй, Баянгол, Дорноговь, Дорнод, Хан-Уул, Сэлэнгэ, Сонгинохайрхан, Төв, Сүхбаатар аймаг, Дундговь зэрэг газруудад 30-40 хувьд хүргэж ажилласан байна. Баянхонгор, Өвөрхангай, Говь-алтай, Дархан-Уул аймгуудад хамруулалт бусдаас харьцангуй доогуур явж байгаа аж.

Мэдээллийн сангийн шивэлт бүх аймаг, дүүрэгт эхэлсэн бөгөөд эхний өдрийн байдлаар мэдээллийн нэгдсэн санд 17404 өрхийн мэдээлэл шивэгдсэн байна. Улсын хэмжээнд алдааны төрлөөр хамгийн их гаргаж байгаа алдааг хянах самбараар аймаг, дүүргүүдэд харуулж, гарч байгаа алдааг цаг алдахгүй засварлуулалтыг мэдээлэл цуглуулалттай зэрэгцүүлэн хийж байна. Нийтлэг байгаа алдааны эхэнд иргэний регистрийн дугаарыг УБЕГ-ын загвараас өөрөөр бичсэн, эцгийн дугаарыг тэмдэглээгүй орхисон, эхийг эцэг гэж тэмдэглэсэн гэх мэт алдаа гарч байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ