Таксины жолоочийг зодож машиныг нь дээрэмдэн зугтаажээ

Таксины жолоочийг зодож, эд зүйлс машиныг нь дээрэмдэн зугтаасан хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлэн баривчилжээ.

Тодруулбал, өчигдөр БЗД-23 “Улиастайн ам”-нд автомашинаа дээрэмдүүллээ” гэсэн иргэний мэдээллийг авч шалгахад, БЗД-23 хороонд оршин суух 64 настай Б-г “Toyota Corsa” автомашинтайгаа “Ботаник”-ийн автобусны буудал орчимд явж байхад нь гар өргөж суусан БЗД-28 хороонд суух Г /эр.27н/ нь Улиастай хүргүүлэхээр суугаад жолоочийг зодож гар утас, 40.000 төгрөг, автомашин зэргийг нь дээрэмдэж зугтаасныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ