Юунаас ч айхгүй байж болох 5 газар

Бид тийм ч тайван биш, тайван цагт аж төрж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дайн, хямрал, дэлхий нийтийн шинжтэй сүйрэл – энэ бүхэн нь хэзээ ч эхлэж мэднэ. Аз болоход, дэлхийд маш сайтар хамгаалагдсан хэд хэдэн газар байдаг бөгөөд энд нуугдсан хүмүүс ерөөс юунаас ч айхгүй байж болох гэнэ.
“Pionen” дата-төв
Швед
Стокгольм хотын яг төвд 30 метрийн гүнд “Bahnhof”компанийн маш сайтар хамгаалалттай нуувч байдаг. Энэ хоргодох байрыг бүр дэлхийн хоёрдугаар дайны үед барьсан бөгөөд харин одоо дэлхийн хамгийн найдвартай хэмээн хэлж болох Мэдээлэл хадгалж, болосруулах төв болгон ашигладаг байна. “Wikileaks”-ийн хакерууд чухамхүү энд мэдээлэл хадгалахыг эрхэмлэдэг аж.Хоргодох байрныхэмжээ ньнэг мянган хавтгай дөрвөлжин метр бөгөөд энд олон хүн нуугдах боломжтой, харин түүний ханууд ньшууд унасан устөрөгчийн бөмбөгөөс таныг хамгаална.
Саддам Хусейний хоргодох байр
Ирак
Эрүүдэн шүүх, бөөнөөр нь буудан хорооход өөрийнх нь тэр бүр харъяат дуртай биш хэмээн Иракийн удирдагч 1984 онд сэжиглэж эхлэжээ.Дээр нь өөрийн гэсэн хоргодох байргүй дарангуйлагч гэж хаана байхав. За л гэсэн бол ёогүй.Тэгээд ерөнхийлөгчийн ордны яг доор цөмийн халдлагыг давж гарахаар тооцоолсон тансаг хоргодох байр барьжээ. Америкчууд хоргодох байр аль хэр бат бөх гэдгийг шалгасан байна. Тал бөмбөлөг хэлбэртэй дээвэр нь түүн дээр туссан бүх сум хэрэгслийг маш сайн ойлгодог байжээ. Эдүгээ нөгөө ертөнцөд очсон дарангуйлагч тансаг зүйлд нугасгүй нэгэн байсан гэдгийг мартах хэрэггүй.Хоргодох байр одоо болтол өнгө төрхөө хэвээр хадгалж байгаа бөгөөд хэд хэдэн давхарт нь усан сан, теннисний талбай, тэр ч байтугай жижигхэн амьтны хүрээлэн байдаг аж.
Үрийн сан
Норвег
Зарчмын хувьд энэ нуувчбайгаа баримтаар л манай гарагийн байдал ямаршуухан байгааг дүгнэж болно. Ойрын ирээдүйд цөмийн дайн гарах магадлал бүрнээ бий гэж НҮБ-ын төлөөлөгчид санал нэгтэй үзсэн 2006 онд үүнийг барьжээ.Манай гарагт байдаг бараг бүх ургамлыг энд Свальбардын аралдцуглуулсан байна.Солир унах, цөмийн дайралт хийх, дэлхий нийтийн шинжтэй сүйрэл болох гээд бүх зүйлийг бодолцон угбайрыг барьсан бөгөөд Свальбардад амжиж ирсэн хүн ерөөс юунаас ч айхгүй байж болох гэнэ.
Мормоны байшин
АНУ
Мормончууд амьдралынхаа зөв хэв маягт маш даамай ханддаг байна.Тэд өөрийн соёлыг машид хайрланхамгаалдаг учир,түүнийг хэвээр хадгалахын тулд ямар ч зардал гаргахад бэлэн байдаг аж.Мормончуудын гарал үүслийн тухай бүхий л мэдээллийг энд цуглуулсан байна.Зузаан хана туурга, цөмийн бөмбөгний хамгаалалт, цацрагийн эсрэг системийн зэрэгцээмормончуудын хэдэн мянган цэрэг хамгаалдаг аж. Тэдний хажуугаар өнгөрнө хэмээн санахын ч гарз.
NORAD цогцолбор
АНУ
Даварсан коммунистуудаас АНУ-ыг хамгаалахын тулд NORAD цогцолборыг барьжээ. Нүсэр хана болон олон метрийн зузаан хадны дортус орны пуужинт цэргийн командлалын нөөц байрыг энд барьсан байна.Бүтэн хагас километр гаруй урт асар том хонгилоор дамжин хоргодох байранд орно.Хонгилын төгсгөлд зузаан гэгчийн хаалт байна.Энэ нь манай гарагийн хамгийн аюулгүй газар болов уу.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ