МАН-ын бүлэг 15.00 цагаас хуралданaa

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдаж байна. МАН-ын бүлэг хуралдаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцээд завсарлалаа. Уг асуудлаар 15.00 цагаас үргэлжлүүлэн хуралдана.

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Улмаар УИХ-ын дарга М.Энхболд маргаашийн чуулганы хурлаар хамгийн эхэнд төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан намын бүлгүүд төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ