“Тэнгис”-ээс 29-р сургуулийн хүүхдүүдэд кино үзүүлэхээр болжээ

Энэ сарын 1-ний өдөр “Мэдээ.мн” сайтад 29-р тусгай дунд сургуулийн сурах орчин болон хүүхдүүдийн зөрчигдөж буй эрхийн талаар сурагч А-тай хийсэн ярилцлага нийтлэгдсэн. Уг ярилцлагад сурагч А нь “Кино театрт ямар ч хамаагүй кино үзэхийг хүсч байна” хэмээн ярьсан билээ. Уг нийтлэлийн мөрөөр “Тэнгис” кино театрын зүгээс 29-р сургуулийн төгсөх ангийн бүх сурагчдад ирэх бямба гаригт кино үзүүлэхээр болжээ.

Сурагч А сургуулийнхаа талаар өмнө нь хэнд ч хэлж байгаагүй ноцтой асуудлуудыг дэлгэсэн. Харин тус сургуулийн багш нар бэлгийн дарамт байгаа эсэхийг бүрэн тогтоогоогүй байж ийнхүү нэр төрд халдан, худал мэдээлэл тараасан хэмээн үзэж буйгаа дуулгаад, манай сайтыг шүүхэд өгөхөө өчигдөр мэдэгдсэн. Одоогийн байдлаар тус сургуульд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын зүгээс болон БСШУЯ-наас хамтарсан ажлын хэсэг гарч, хүүхдийн эрх зөрчсөн, бэлгийн дарамт үзүүлсэн эсэхийг шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж буй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ