Сүхбаатарын талбайд 3333 сурагч Тусгаар тогтнол шүлгийг уншив

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би...
Өнөөдөр Сүхбаатарын талбайд “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 20 жилийн ойн хүрээнд “Тусгаар тогтнол цэнгүүн”-ийг хийлээ.
Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч, яруу найрагч Д.Пүрэвдорж агсаны Тусгаар тогтнол шүлгийг өнөөдөр үндэсний дээл хувцсаараа гоёсон 3333 сурагч нэгэн зэрэг уншсан юм.
Шүлгээр дамжуулж сурагч хүүхдүүдэд түүх, соёл, ёс заншилыг таниулах зорилготойгоор 3 улирлын турш төсөл хэрэгжүүлж 3333 сурагч болон багш нартаа цээжлүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ