Сургуулийн талбайд барилга барих зөвшөөрлийг хүчингүй болголоо

Өчигдөр шөнөөс эхлэн Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай сургуулийн биеийн тамирын талбайд дөрвөн давхар барилга барихаар газар ухаж эхэлсэн тухай өмнө нь бид мэдээлсэн. Энэ асуудлын талаар Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэвлэлийн хурал хийлээ.
Тэрбээр "Иргэд болон тус сургуульд сурч боловсорч байгаа хүүхдүүдийн эцэг эхээс гомдол ирсэн. Үүний дагуу бид нар судлаад Сүхбаатар дүүрэгт байрлах 29 дүгээр сургуулиас 900 м.кв газрыг тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн хамгааллын төвийн зориулалтаар шилжүүлсэн. Энэ нь Газрын тухай хуулийг зөрчсөн, төрийн байгууллагын хооронд газар шилжүүлсэн зөрчил болохыг илрүүлсэн" гэв. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга өнөөдөр захирамж гаргаж, дээрх шийдвэрийг хүчингүй болгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ