Оюутан цэрэг хөтөлбөрт 1000 оюутан хамрагдана

Засгийн газрын тогтоолоор “Оюутан цэрэг” хөтөлбөрийг гурван жил амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд 2390 оюутан хамрагдаад байгаа бол энэ жил 1000 оюутанг тус хөтөлбөрт хамруулахаар Батлан хамгаалах сайдын тушаал гарчээ.

Хөтөлбөр хэрэгжснээр цэргийн насны залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцөл хангагдаж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж буйгаараа ач холбогдолтой. Мөн оюутан залуус эх орноо батлан хамгаалах, эрүүл чийрэг, бие бялдартай, сэтгэл зүйн бэлтгэлтэй хувь хүн болон төлөвшдөг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ