Малын шүлхий өвчин гарсан аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоожээ

Малын гоц халдварт шүлхий өвчин зүүн аймгуудад гарсан нь тогтоогджээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Хөх толгой, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа”, мөн багийн “Өрнө дэрс”, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Дэлгэр өлзийт” гэх газарт нутаглаж байсан айлуудын малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Улмаар өвчилсөн малаас дээж авч, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд шүлхий болох нь тогтоогдсон аж. Одоогийн байдлаар өвчний голомт болох нийт гурван аймагт хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ