Приус автомашины татвар 25 мянгаар нэмэгдэнэ

chuulgan

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс Олон улсын валютын сантай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан 2017 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан, автомашины татвар хэрхэн нэмэгдэж байгаа, ялангуяа монголчуудын хамгийн их хэрэглэдэг "Приус" маркийн автомашины татвар ямар хэмжээнд нэмэгдэх талаар тодрууллаа. Дээрх асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Иргэдийн хэрэглээнд хүндрэл учруулахгүй байх тал дээр судалсны үндсэн дээр автомашины татварыг 3-15 хувь нэмж байгаа. "Приус" машины хувьд татвар 25 мянган төгрөгөөр нэмэгдэхээр Төсвийн тодотголд тусгасан" гэлээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ