Баруун чиглэлийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Яг одоо говийн аймгуудаар буюу урагш чиглэлд шороон шуурга шуурч, баруун зүг рүү буюу Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд цас орж, цасан шуурга шууран, замын үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын гадаргууд халтиргаа гулгаа үүссэн байдалтай байгаа ажээ. Иймд Замын цагдаагийн албанаас дээрх чиглэлд зорчиж буй жолооч та замын нөхцөлд хурдаа зөв тохируулж, өөрөө болон зорчигч нарыг хамгаалах бүс хэрэглүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв хийх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ