Түймрээс урьдчилан сэргийлэх БОАЖ-ын сайдын тушаал гарлаа

Улсын хэмжээнд Улаанбаатар, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд аймгуудад 16 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 13 га ой, 3685 га хээр, нийт 3698 га талбай түймэрт өртөөд байна.
Үүнтэй холбогдуулан “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтухай”БОАЖ-ын Сайдын 2А/70 тооттушаал гарлаа.
Сайдын тушаалаар, сансрын хиймэл дагуулын мэдээг ашиглан ой, хээрийн түймрийн голомт,тархалтыг илрүүлэх, цаг уурын нөхцөлөөр түймрийн аюулын хуурайшилтын зэргийг тогтоож урьдчиланмэдээлэх, түймрийг эрт илрүүлэх, мэдээлэх, шуурхай мэдээллийн эргүүл, харуул, жижүүр ажиллуулах зэрэг түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжүүлэхийг бүх шатны харьяа байгууллагуудад үүрэг болгов.
Мөн түймрээсиргэдийн амь нас, өмч хөрөнгө, байгалийн нөөц баялгийг урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг олон нийтэд хүртээлтэй байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, сургалт явуулах, түймэр унтраах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг шуурхайлахыг холбогдох байгууллагуудад даалгасан байна.
Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагатай хариуцлагын гэрээ байгуулж баталгаа гаргуулан хяналт тавьж ажиллах, түймрийн аюулын үнэлгээ гурав болон түүнээс дээш зэрэглэлд хүрсэн тохиолдолд тухайн аймаг, сумын нутгийн хэмжээнд ойд явуулж буй ой аж ахуйнболон бусад арга хэмжээг хориглохыг бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт үүрэг болгожээ.
Түймэр гарч байгаа шалтгааныг урьдчилсан байдлаар авч үзэхэд иргэд, айл өрх ил задгай үнс нурмаа хаях, татсан тамхиа унтраалгүй орхих зэргээс үүдэлтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ