Өрхийн амьжиргааны судалгаанд 283,001 өрх хамрагдаад байна

“Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа"-ны ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Улсын хэмжээнд 330 сум, нийслэлийн 152 хороонд Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажлыг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өглөөний 09.00 цагт эхлүүллээ. Улсын хэмжээнд нийтдээ мэдээлэл цуглуулах ажилд тусгайлсан сургалтаар бэлтгэгдсэн 2800 гаруй судлаач, тоологчийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар/хэлтсийн даргын тамга, гарын үсгээр баталгаажуулсан үнэмлэхтэйгээр өрхөд зочлуулах зохион байгуулалтыг хийж байна.
Судалгааны мэдээлэл цуглуулах ажилд дэмжлэг үзүүлэх, уг ажлыг чанартай зохион байгуулах үндсэн шаардлагын дагуу аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газруудад Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлын хэсгүүд байгуулагдан уг ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, улсын хэмжээнд 7900 гэрээт ажилтан болон төрийн албан хаагчдын төлөөлөл оролцон ажиллаж, Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дахь нийт 600.000өрхийг судалгааны мэдээлэл цуглуулалтад хамруулахаар ажиллаж байна.
Судалгааны мэдээлэл цуглуулах ажлын хүрээнд тоологч өглөөний 08.30-аас орой 22.00 цаг хүртэл өрхөөр зочлох бөгөөд энэ өдрүүдэд гэртээ ярилцлага өгөх боломжтой, насанд хүрсэн гишүүнийг байлгаж, мэдээлэл цуглуулалтад хамрагдана. Бэлтгэгдсэн тоологч, судлаач өрхөд зочлох үед тухайн өрхөд аж төрж байгаа үндсэн гишүүдийн албан ёсны баримтбичигт үндэслэн бүртгэж тухайн өрхийн насанд хүрсэн гишүүн ярилцлага өгсөн маягтад гарын үсэг зурж баталгаажуулснаар тухайн өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлоход ашиглах үнэн бодит мэдээллийг цуглуулах нөхцлийг бүрдүүлэх юм.
Өрх, иргэний хувьд судалгаанд хамрагдах боломжтой эсэхээ сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандан өрхийн жагсаалтаас шалгуулж, хэрвээ тухайн өрх судалгаанд хамруулахаар бэлтгэсэн өрхийн жагсаалтад ороогүй байх нөхцөлд хүсэлтээ гарган судалгаанд хамрагдах боломж нь нээлттэй. Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны өрхөөс мэдээлэл цуглуулах хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 18 цагийг хүртэл үргэлжилнэ.
Улсын хэмжээнд мэдээлэл цуглуулах ажил бүх аймаг, дүүргүүдэд эхэлж мэдээлэл цуглуулалтын хамруулалтын хувьд 2017 оны 04 дүгээр сарын 06-ныөглөөний 09 цагийн байдлаар мэдээллийн сан дахь нийт өрхийн тооны 49.1хувьдбуюу 283,001 өрхөд хүрч ажилласан байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ