Трампын хүү Нью-Йорк муж улсын захирагч болох уу?

АНУ-ын ерөнхийлөгчийн хүү Нью-Йорк муж улсын захирагчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх боломжийг судлаж байна гэж хэвлэлд бичжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүү, 39 настай бизнесч Дональд Трамп их улс төрд орохыг хүсч, Нью-Йорк муж улсын захирагчийн албан тушаалын төлөө өрсөлдөх болломжтой эсэх талаар бодож байгаа гэнэ. Хиксвилль дэх (Нью-Йорк муж улс) элитийн буудлагын “F6 Labs” клубийн танил нь “Нью-Йорк таймс” сонины сурвалжлагчид ингэж хэлсэн байна. “Хүү Дональд ямар нэг албан тушаал, жишээлвэл Нью-Йорк муж улсын захирагчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэхийг хүсч байна гэдгээ хэлсэн” гэж танил нь мэдэгджээ. “Сенатч юмуу конгрессын гишүүн болохыг бас хүсэхгүй байгаа төрийн тэргүүний хүүгийн хувьд Нью-Йорк хотын даргын албан тушаал сонирхол багатай байж болохыг би мэдэх юм” гэж тэр хэлсэн байна.
Дээрх сонинд бичсэнээр, хүү Дональд Трамп нэг удаа ярилцлага өгөх үеэрээ эцгийнхээ сонгуулийн өмнөх кампанит ажилд оролцсоны дараа бизнест буцаж орох нь надад уйтгартай байх болно гэж мэдэгдэж байжээ. Гэхдээ Трампын хүү одоо улс төрийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх бодолгүй байгаа, учир нь тэр “Trump Organization” компанийг удирдахад анхаарлаа бүрэн төвлөрүүлсэн юм гэж түүний танил нь сурвалжлагчид хэлсэн байна.
Хүү Трамп Нью-Йоркийн захирагчийн сонгуульд чухамхүү хэзээ оролцохоор төлөвлөж байгааг түүний танил тодруулан тайлбарлаагүй байна. Одоо энэ албан тушаалд ажиллаж байгаа Эндрю Куомо 2018 онд улиран сонгогдох бодолтой байгаа мэдэгдсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгчийнтом хүүгийн гэргий ньзагвар өмсөгч Ванесса Хейдон бөгөөд тэд таван хүүхэдтэй.
Бизнесч өнгөрсөн оны долоодугаар сард “The Wall Street Journal” сонинд ярилцлага өгөхдөө, ирээдүйд эцгийнхээ мөрөөр замнаж, улс төрд орж, тэр ч байтугай АНУ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх бодолтой байна гэдгээ хэлжээ.
“Магадгүй миний хүүхдүүдийг сургуулиа төгсөх үед би энэ тухай бодож болох юм” гэж гэж хүү Трамп мэдэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ