29 дүгээр сургуулийн асуудлаар Ажлын хэсгийнхэн гаргасан дүгнэлтээ танилцуулна

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-дүгээр тусгай сургуулийн ахлах ангийн сурагчид хичээл хаялт зарласан нь нийгэмд багагүй шуугиан дэгдээсэн билээ. Тэдний хичээл хаялт зарлах шалтгаан нь сургуульд ганцхан дохионы хэлний багш байдаг.

Мөн бүх хичээлээ дохионы хэлээр заадаггүй, эмэгтэй сурагчдад сургуулийн багш нар бэлгийн дарамт үзүүлдэг гэх мэт үндэслэл шалтгаануудаар хичээл хаялт хийсэн юм. Тэгвэл энэ ноцтой гэх асуудлаар БСШУСЯ-аас Ажлын хэсэг томилогдон ажилласан юм.

Ажлын хэсгийнхэн гаргасан дүгнэлтээ өнөөдөр олон нийтэд танилцуулах ажээ. Хэвлэлийн бага хурал БСШУСЯ-ны 401 тоотод болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ