Цацруулагчийг дотооддоо үйлдвэрлэн замуудад суурилуулж эхэллээ

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн албанаас цацруулагч хийж, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын замын 78 ширхэг явган хайсанд 158 ширхэгийг суурилуулжээ.

Өмнө байсан цацруулагч нь хуучирч муудсанаас мэдэгдэхээ больсон тул ийнхүү дотооддоо үйлдвэрлэж, зардлаа хэмнэн ажиллаж байна. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцогчид сонор сэрэмжгүйгээсээ болж хайс, хашлага дайрч мөргөдгийг багасгаж, урьдчилан сэргийлж чадах юм.

Уг цацруулагчийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох 32-ын тойргоос хойш мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу нэмж суурилуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ