Сармагчнуудын өсгөсөн маугли-охин Энэтхэгээс олджээ

Энэтхэгийн Уттар-Прадеш муж улсын хэв журам сахиулагчид сармагчнуудын дунд удаанхугацаагаар амьдарч байсан 8 настай маугли-охиныгэндхийн нэгойгоос олсон байна. Охин ярьж чаддаггүй, дөрвөн хөллөж явдаг, хүний яриаг ойлгодоггүй гэнэ.Хүүхэд хэрхэн ойд очсоныг тодруулахаар цагдаагийн байгууллага оролдож байна гэж “Times of India” сонинд бичжээ.
Цагдаа нарын олсон охиныг сүрэг сармагчин өсгөж хүмүүжүүлсэн бололтой гэж хэвлэлд дурдсан байна. Цагдаагийн ажилтан Суреш Ядав эргүүл хийж явахдаа охиныг олжээ.Хүүхэд сармагчнуудын дунд тун аятайбайдалтай байсан бөгөөдохиныг авах гэхэдсармагчнууд бүдээрээ түүн рүүорилолдож эхлэсэн байна.Гэсэн чЯдавт туслахаар ирсэн цагдаагийн бусад ажилтны хамт хүүхдийг сармагчны сүргээстаслаж, эмнэлэгт хүргэжээ.
Маугли-охин хүний яриа ойлгодоггүй, ярьж чаддаггүй,амьтад шиг хооллож, хүмүүсийг хараад айдаг гэж түүнийг шинжилсэн эмч нар хэлсэн байна.Тэр адайр аашбайнга шахуу гаргадгийг тэд бастэмдэглэжээ.Гэвч охин эмнэлэгт хэсэг хугацаанд байсны эцэсттүүний байдал дээрдсэнийг дурдаж байна.Түүнийг хөл дээрээ явдаг болж сургасан ч,нэгмэдэхэд л дөрвөн хөллөчихдөгбайна. Макака сармагчнууд түүнийг бараг л төрсөн цагаас нь өсгөсөн байх гэж эмч нар үзэж байгаа ажээ.Охин байнга уурлаж ундууцдагийг тэд бас дурдсан байна. Тэр хоёр хөл дээрээ явж сурсан ч,хүн төрхтэй болох үйл явц их удаан байгаа гэнэ.Одоо охин эмнэлэгт байгаа ажээ. Түүний эцэг, эх нь хэн болох, тэр яаж байгаад ойд очсоныг тодруулахаар цагдаа нар ажиллаж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ