Сэтгэцийн эмгэг, тархалтын судалгаагаар манай улс долдугаарт жагсжээ

Өнөөдөр “Сэтгэл гутралын эсрэг олон улсын өдөр” тохиож байгаатай холбогдуулан, Эрүүл мэндийн яамнаас сэтгэл гутралын эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг бөгөөд 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэж байна. Харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг бөгөөд өдөрт 500 хүн амиа егүүтгэдэг тухай ДЭМБ-аас мэдээлжээ.

Ази Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орныг хамруулсан зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааны дүнд манай улс 7-рт жагссан байна. Монгол улсын хувьд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзлэдэг. Үүний 2,3 хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлдэг аж. Мөн 2013 онд манай улсад хийсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ