С.Бямбацогт: Иргэнийг зодож танхайрсан цагдаа нарт хатуу хариуцлага хүлээлгэх ёстой

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 32-ын тойрогт байрлах “Formula F1” авто угаалгын газарт иргэн М-ийг өнгөрсөн сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө таван цагдаа зодсон хэрэг гарсан талаар мэдээлсэн. Тэрээр цагдаа нарт зодуулсныхаа дараа авто угаалгын газрынхаа үүдэнд машинд мөргүүлж, ГССҮТ-д хүргэдсэн. Одоогоор түүнийг мөргөсөн жолоочийг болон танхайрсан цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Цагдаагийн алба хаагчид танхайрсан гэх энэ хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог” гэдэг. Сайн мэдээ, сайхан үйлсийн хажуугаар цагдаагийн өндөр нэр хүндтэй албаны нэрийг сэвтээсэн, хууль, ёс зүй зөрчсөн, албаны нэр сүрийг барьж жирийн иргэдийнхээ халдашгүй байдалд халдсан байж боломгүй муу хэрэг ч гарлаа. Саяхан хэсэг ажилтан бүлэглэн иргэдийн эрх чөлөөнд халдаж, зодож танхайрсан балмад үйлдэл гаргажээ. Ийм хүмүүс хуулийн хамгийн хатуу хариуцлага хүлээх ёстой. Өчүүхэн төдий ч ёс бус үйлдэл гаргасан хүнд манай цагдаагийн албанд байх орон зай байхгүй гэдгийг хатуу сануулъя” гэж байр сууриа хатуухан илэрхийлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ