" Овт шаар "-уудыг орогнох газаргүй болгоё

Оффшор бүсэд монголынхоо эдийн засгийн өрмийг нь аваачаад царцаачихсан өвчтэй хулгайчуудыг " Овт шаар "-ууд хэмээн нэрлэх болжээ. Одоо овт шааруудын мөнгийг оруулж ирэх тухай хүн бүр ам уралдан ярих болжээ. Анх УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан нарын ганц хоёрхон хүний хөндөж эхэлсэн энэ сэдэв өдгөө бараг хөөрөг зөрүүлэх хооронд ярих нь халаг болж. Овт шааруудыг нааж оноо цуглуулах гэсэн улс төрчдийн тоо ч борооны дараахь мөөг адил олшрох янзтай. Энэ нь ч сайн хэрэг. Элгээрээ хэвтэх гээд байгаа эдийн засагтаа нэмэр болох үүднээс овт шааруудын татвараас нуусан мөнгийг монголруугаа татах нь л хамгийн чухал нь юм. Өнөөдрийн хувьд тэднийг адлахдаа бус мөнгийг нь оруулж ирэх нь тэргүүн эрх ашиг болж байна. Манай эрх баригчид эхний ээлжинд хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэхэд анхаарч байгаа нь Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтын хэлсэн үгнээс анхаарч болох байна. Тэрээр "төрийн болон нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүс гэнэт хөрөнгөжсөн, хууль бусаар олсон мөнгөө оффшор дансанд аваачиж нуудаг асуудал 2013 оноос хойш яригдаж байгаа. Хуулийн зохицуулалтгүй болохоор хариуцлага ярьж болохгүй байгаа юм. Тиймээс хуультай болох хэрэгтэй. Мөнгө угаах, хууль бусаар хөрөнгөжих, авлига авах гэмт хэрэгт оноох ял харьцангуй бага байсан бол одоо хөрөнгийг нь хурааж, ял онооно" хэмээн тайлбар хийжээ. Мөн 17 тэрбум ам.доллар гээд яриад байгаа. Үнэн юм уу худлаа юм уу гэдгийг шалгаж тогтоох ёстой.Оффшор данстай гэгдээд байгаа 49 хүний мэдээлэл бол нэг л хуулийн фермеес гарсан мэдээлэл гэдгийг ч дурдаад авлаа. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:Өргөн баригдсан хуулийн төсөлд төрийн албан хаагчийн гэр бүл үр хүүхдийг буюу нэг гэрт хамт амьдарч байгаа хүмүүсийг оффшорт мөнгө хадгалуулахыг хориглож байгаа гэдгийг ч хэлж байлаа.

Ямар ч байсан нэг сайн хуультай болоод авбал овт шааруудад төр төмөр нүүрээ харуулах бизээ. Ер нь хүн бүхнийг оффшор данстай ,худал үнэн гэж маргаж байхаар тэр бүхнийг нэгтгэж, зангидаж, өмгөөлөөд орогнуулаад байгаа намуудыг тараадаг байх тухай хуульчилж өгмөөр.АН С.Баярцогтоо адлаж эхлээд байгаа шиг л юм юм болно доо. Төрөө биш намаа боддог болсон энэ цөвүүн цагт мэдээж овт шааруудын орогнох газар ньний нуугүй хэлэхэдМАНАН л биз дээ.

Т.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ