Үс засуулбал: Эрхтэн хурц болно

ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2017.4.8, Бямба гараг

Наран ургах шингэх: 06.17-19.32

Үс засуулбал: Эрхтэн хурц болно

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Сүм, суврага барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ