Стокгольм хотод террорын ажиллагаа үйлджээ

Шведийн нийслэл Стокгольм хотод террорын ажиллагаа үйлдсэний улмаас, сүүлчийн мэдээгээр дөрвөн хүн амь үрэгдэж, 15 хүн бэртэж гэмтжээ. Ройтерс агентлаг шведийн цагдаагийн байгууллагын мэдээлснийг иш татан ингэж уламжилсан байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан Узбекистаны уугуул эрийг саатуулжээ гэж “Aftonbladet” сонинд бичсэн байна. Тэр үйлдсэн хэргээ хүлээжээ.Мөн хөнгөн шархадсан бөгөөд зарим мэдээгээр, “Исламын улс“ бүлэглэлийг талархадаг байсан байна. Сонинд дурдсанаар, 39 настай тэр Шведэд аж төрж байжээ.

Дөрөвдүгээр сарын 7-нд Стокгольмын явган хүний гол гудамж болох Дроттнинггатангудамжинд ачааны машинаар хүмүүсийг дайрсан байна. Нэг дэлгүүрийн цонхыг мөргөсний дараа машин зогсжээ.

Энэ хэрэг явдал террорын халдлагын шинжтэй байгааг Шведийн ерөнхий сайд Стефан Лёвен мэдэгдсэн байна. Үүнээс гадна, халдлага үйлдэхдээ “Spendrups” компанийн машин ашигласныг тус компанийнхан мэдээлсэн байна. Үйлчлүүлэгч машин дуудаж, хүлээж байгаагаад, жолоочийг буумагц, дотогш ороод, хөдлөжээ.

Нийслэлд аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгасан байна. Парламентын байшинг чанга хамгаалалтад авчээ. Эрх баригчид гэр орноосоо гарахгүй байхыг ойр хавийн байшингийн оршин суугчдад уриалсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ