Тоо, баримт: эрүүл мэнд эрүүлийг хамгаалахын түвшингээс 10%-иар л шалтгаалдаг

Хүний эрүүл мэнд амьдралын хэв маягаас 50%, генетикээс 20%, хүрээлэн байгаа орчноос 20%, эрүүлийг хамгаалах системийн түвшингээс 10%-иар шалтгаалдаг байна.
Эмэгтэйчүүдийн бамбай булчирхайн зохицуулагчийн тиреотропын дааврын хэвийн хэмжээ нь 0,4-4,0 мкМЕд/мл байдаг.30-50 насны эмэгтэйчүүдийнбамбай булчирхайн ТЗ чөлөөтдааврын хэмжээ2,6-5,7 пмоль/л, Т4 чөлөөт дааврын хэмжээ 9-19 пмоль/л байна.ТЗ, Т4 даавар нь биеийн хөгжил болон сэтгэлгээний үйл явцыг хариуцдаг юм.
Эрүүл мэндээ дэмжин хамгаалахын тулд өдөрт 10 мянган алхам хийх хэрэгтэй.
Эрүүл мэнд бол“бие, сэтгэл санаа,нийгмийн жинхэнэ сайн сайхан байдпын илэрхийлэл мөн” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүрэмд дурдсан байдаг.
Эрчүүдийн үрийн шингэний хэвийн хэмжээ нь 3-5 мл; 1 мл үрийн шингэнд 20-120 сая эр үр байх нь үр тогтоох хэвийн хэмжээ юм.50 гаруй хувь ньшулуун чиглэлийн идэвхитэй хөдөлгөөнтэй, амьд нь 50 гаруй хувь,хэвийн бүтэцтэй нь 20 гаруй хувьбайх ёстой.
20-40 насанд артерийн хэвийн даралт120/70 – 130/80; 40-60 насанд 140/90 хүртэл; 60-аас дээш насанд 150/90 хүртэл байна.
50 хүртэлх насны эмэгтэйчүүдийн цусан дахь сахарын хэмжээ өглөө өлөндөө3,5-аас 5,5 ммоль/; 50-иас дээш насанд 6,6 хүртэл ммоль/л байна.
50-иас дээш насны эрчүүдийн цусан дахь сахарын хэмжээөглөө өлөндөө4,4-өөс 5,5 ммоль/л; 60-аас дээш насанд 5,5-6,0 ммоль/л байна.
51-55 насны эмэгтэйчүүдийн цусан дахь холестерины хэмжээ нь 4,2-7,38 моль/л; 56-65 насны эмэгтэйчүүдийнх 4,45-7,69 моль/л байна.
50-60 насны эмэгтэйчүүдийн цусан дахь гемоглобины хэвийн хэмжээ нь 116-138 г/л; 50-60 насны эрчүүдийнх125-165 г/л байна.
30-аас дээш насны эмэгтэйчүүдийн биеийн массын хэвийн индекс нь 20,0-23,9 кг/м2 байна. Үүнийг гаргахдаа,биеийн жингийн кг-ийг квадрат дэвшүүлсэн өндрийн метрт хуваана.30-аас дээш насны эрчүүдийн биеийн массын хэвийн индекс 22,0-25,9 кг/м2 байна.
Суганд хэмжсэн биеийн хэвийн температур нь 36,3-36,9 байна.
Эрчүүдийн бэлхүүсний тойрог94-102 см-ээс багагүй, эмэгтэйчүүдийнх 88 см-ээс багагүй Байна, энэ нь эрүүл бие бялдрын үзүүлэлт юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ