Силвестър Сталоун хайртай нохойдоо ингэж хүндэтгэл үзүүллээ

Рокки, Рэмбо зэрэг киногоороо хүмүүст танигдсан Холливудын алдарт жүжигчин Силвестър Сталоун саяхан өөрийн инстаграм хуудаснаа хайртай нохойнхоо зургийг оруулан ийн хүндэтгэл үзүүлжээ. Тэрээр зургийнхаа доор "Би 26-тайгаа хоёр ээлжийн өмд, цоорхой гутлаас өөр юмгүй, амжилтад хүрч алдартай болно гэдэг мөрөөдөл минь наранд хүрэхээс ч хэцүү хол юм шиг санагддаг байсан ч надад миний хамгийн сайн найз Буктус минь байсан юм. Буктус миний хамгийн сайн найз байгаад зогсохгүй миний ярьсан онигоо болгоныг сонсож, намайг ямарч ууртай, сэтгэлээр унасан байсан ч үргэлж дэргэд минь байж миний гэсэн бүхнийг хуваалцдаг нэгэн байсан. Мөн тэр намайг байгаагаар минь хайрладаг цорын ганц амьд биет байлаа. Бид хоёр хоёул маш туранхай, байнга өлсөж байдаг байлаа. Газар доорх метроны буудлын дээр жижигхэн түрээсийн байранд амьдардаг байсан юм. Нэг өдөр бүх зүйл дордож, идэх хоол ч авч чадахгүй болсон байх үедээ би түүнийг 40$ -оор зарж байж билээ. Гэсэн ч удалгүй үлгэрт гардаг гайхамшиг гэгч нь тохиож Рокки киноны зохиол зарагдснаар би түүнийгээ буцаан худалдаж авах боломжтой болж байсан юм. Гэсэн ч нохойг минь худалдан авсан эр намайг нохойгоо буцаан авахын тулд юу ч хийхэд бэлэн байсныг минь далимдуулж надад 15,000 ам.доллараар буцаан зарж байсан. Гэсэн ч тэр миний хувьд юунаас ч илүү үнэтэй байсан юм " гэж бичжээ.

Роки кино Оскарын шагнал хүртэж Силвестър Сталоун алдрын оргилд хүрсэн ч тэр хоёр үргэлж хамт явдаг байсан бөгөөд Буктус нохой 1981 үхэхийнхээ өмнө Роки киноны эхний хоёр ангид тоглоод амжсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ