Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж өдөртөө секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ