Аз нь шовойсон айл 3 дахь удаагаа олон саяыг хожжээ

Канадын Альберт хотын гэр бүлийн хоёр сүүлийн 29 жилд сугалаагаар гурав дахь удаагаа их мөнгө хожсон байна. Финскийнхэн саяхан 8,2 сая ам. доллар авчээ. Барбара, Дуглас хоёр энэ мөнгөөрөө шинэ байшин худалдан авч,түүнчилэнхүүхэд, зээ нарыгаа санхүүгийн талаар дэмжих бодолтой байна гэж “Телеграф” сонинд бичжээ.

1989 онд Финксийнхэнд аз таарч, 128 мянган ам. доллар хожсон байна. 2010 онд бас дахин азын тэнгэр ивээж, 128 мянган доллар хожжээ.Тэдний саяхан авсан хонжвор нь Канадын түүхэнд хамгийн томхон хонжворын нэг аж.

Дуглас, Барбара хоёр ийм их мөнгө хожсон гэдэгтээ одоо болтол итгэхгүй байгаа гэнэ.

Бидний хувьд гэр бүл хамгийн чухал гэж тэд хэлсэн байна.

“Хонжворынхоо голыг охин болон зээ нарынхаа дансанд хийнэ. Бидний хувьд гэр бүл ямагт хамгийн гол зүйл байдаг. Ойрын хүмүүс маань эд материалын хувьд хэнээс чхамаарахгүй гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй” гэж Дуглас Финкс ярьжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ