АНУ-д согтоодог ч шартуулдаггүй, элгэнд хоргүй архи хийжээ

АНУ-ын оршин суугч Харша Чигурупатиэлгэнд хоргүй, гэхдээжирийн согтууруулах ундааны адилсогтоодог архины жор зохиосныг хэвлэлд бичжээ.Ийм санаа түүнд бүр оюутан байхад нь төрж, харин саяхан шидэтархийг зах зээлд гаргаж чадсан байна.

Алкогольнь хүний биед орсноор согтоож, сэтгэл санааг хөөрлийн байдалдоруулдаг билээ.Харин бодис элгэнд очихдоо ацетальдегид гэдэг хортой фермент ялгаруулж, ингэснээр бид шартаж эхлэдэг.Энэ фермент нь хүний амин чухалэрхтнийг гэмтээж, улмаар ноцтой өвчин үүсгэдэг юм.

Чигуpупaти сэтгэл судлаач болсон ч, түүний гэр бүл эмийн бизнес эрхлэдэг учир,тэр янз бүрийн эм бэлдмэл хийх туршлагатай болжээ.Компанийн мэргэжилтнүүд элгэнд учирдагхорт уршигийг арилгахад тусладаг бэлдмэл хийж, харин Харшаүүнийг согтууруулах ундаатай нийлүүлэхээр шийдсэн байна.

“Таашаал авах хүчин зүйлийг мартаж болохгүй нь хамгийн гол.Хэрвээ танд таашаал төрөхгүй бол, яахыг таах гээдүз дээ?Хэн ч уухгүй!Хэрвээ энэ нь кайфт нөлөөлөхгүй бол,бөөнөөр үйлдвэрлэх бүтээгдэхүүн болж чадахгүй” гэж тэр “Индепендент” сонины сурвалжлагчид тайлбарлаж ярьжээ.

Тийнхүү NTX (No Tox)гэдэг бэлдмэл хийсэн байна. Өнгөрсөн жил Харша согтууруулах ундаа үйлдвэрлэдэг компанитай нэгдэж, «Bellion» гэсэн нэртэй архи хийсэн бөгөөд найрлагад нь элэг хамгаалдаг бэлдмэлоржээ. Өнөөдөр уг архийг 11 муж улсад худалдаалж байгаа ч, компани засгийн газрын мэргэжлийн албадын зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа гэнэ.

“Бэлдмэл архинаас үүдэлтэй гэмтлээс элэгийг хамгаалдаг. Энэ нь илүү аюулгүй арга юм. Гэхдээ хэрэв та архи уудаггүй бол, үүнийг уух гэсний хэрэггүй” гэж шидэт архины жорыг зохиосон хүн уг архийг худалдан авах хүмүүст сануулсан байна.

ГэхдээNTX архийг ууснаас болж үүсэх урт хугацааны уршгийг тодруулахын тулд бие даасан нэмэлт судалгаа хийх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд басанхааруулж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ