Сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй юм байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Усчны хоолой” гэдэг газар иргэн Д /42 настай, эмэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон дуудлага 2017.03.23-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаанд орон нутгийн 19 иргэн, нийт 46 хүн, Арвайн тал багийн “Хараацай хайрхан” уулын өврөөс 63 км газрыг явганаар болон автомашинаар самнасан ч олоогүй байна.

Мөн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Буянт гол” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км/ иргэн Б /27 настай, эрэгтэй/ 2017.04.02-ны малдаа яваад сураггүй болжээ. Энэхүү дуудлагыг 2017.04.03-ны авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, Булган аймгийн Тэшиг сумаас 14 хүн, нийт 21 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр Дулаан хаан уул, Тастын ой уул, Зорлигийн гол, Буянт голын бургас зэрэг газруудад эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ