БНСУ-руу явуулна гэж залилах тохиолдол ихэсчээ

Сүүлийн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нэрийг барьж “БНСУ-руу гэрээгээр явуулж өгнө, нэрийг нь Солонгосын Хөдөлмөрийн биржээс татуулна, түргэн явуулж өгнө” гэх зэргээр иргэдийг хохироосон хэрэг их гараад байна. ХХҮЕГ нь “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай” Харилцан ойлголцлын санамж бичигт зааснаар БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч, дадлагажигч илгээх үйл ажиллагааг голлон хариуцах Засгийн газрын цорын ганц байгууллага юм.
Энэ талаар ХХҮЕГ-т иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу хуулийн байгууллагад хандаад байгаа юм байна. Тухайлбал,
Лхагвасүрэн /утас: 88118671, 80116611, 98118671/ гэгч эмэгтэй тус байгууллагын нэрийг барьж, иргэдийн мэдээлэл хомс, эмзэг байдлыг далимдуулан БНСУ-ын Хөдөлмөрийн гэрээний санал ирсэн иргэдийг замаас нь олж, өөрөө явуулж өгч буй мэтээр иргэдээс их хэмжээний мөнгө авч буй мэдээлэл авагдаж, иргэдийг залилан хохироосон байна.
Гэрэлээ /утас: 94919175/ гэгч нь иргэн А, Б нараас хүн тус бүр 2,7 сая төгрөг авч залилсан,
Батчимэг /утас: 88707161/ гэгч эмэгтэй иргэн С-руу 2016 оны 12 дугаар сард холбогдон 500 мянган төгрөг урьдчилгаанд авч, гадаад паспортыг нь аван, 2 сая төгрөгөөр БНСУ руу гаргаж өгнө гэж залилсан,
Урансайхан /утас: 99149955, Батхишиг /утас:85500545/, Одончимэг /утас: 90118020/ нарын хүмүүс БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр явах хүсэлтэй иргэдээс “БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр явуулж өгнө” хэмээн янз бүрийн нөхцөл байдалд 2,3-5 сая төгрөг авсан тухай өргөдөл гомдолд дурдагдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ