"Tuul one" хотхоны орцны цонхоор хоёр охин үсэрч, амиа алдлаа


Хан-Уул дүүрэг Зайсан орчмын "Tuul one" хотхоны орцны цонхоор хоёр охин үсэрч амиа алдсан хэрэг дөнгөж сая гарлаа.
Оршин суугчид охид үсэрч унахыг харсан бөгөөд харсан даруйдаа цагдаад дуудлага өгчээ.Хохирогчдыг хэн болохыг тогтоогоогүй байгаа бөгөөд ямар шалтгаанаар үсэрсэн нь тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр тэдний болчимгүй үйлдлийг урьдчилан мэдээгүй бөгөөд гэнэт газарт унасан аж. Мөн хэдэн давхрын цонхоор үсэрсэн нь тодорхойгүй байна.
Хэргийн газарт цагдаагийн байгууллага үзлэг хийн, шуурхай ажиллаж байна. Хэргийн талаар эргэн мэдээлэх болно
СЭТГЭГДЭЛ БИЧИХ