04 дүгээр сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын төлөв байдал

2017 оны 04 дүгээр сарын 10-наас 04 дүгээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11,12-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн нутгийн баруун хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 10-нд ихэнх нутгаар, 11,13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 10, 11-нд ихэнх нутгаар сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ