Британийн фермийн эзэн зөвлөлтийн танкнаас овоохон алт олжээ

Британийн цуглуулагч зөвлөлтийн Т-54 танкны түлшнийсавнаас 2,5 сая ам. долларын өртөг бүхий таван алтан ембүү олсныг хэвлэлд мэдээлж байна.Ник Мид гэгч эринтернэтийн “Ebay” дуудлага худалдаанаасердөө 37 мянган ам. доллараар уг танк худалдан авчээ. Британи эр ийм зүйл олсондоомаш их гайхсан учир, цагдаа дуудаж, харин тэд алтыг хурааж аваад, бичиг өгсөн байна.Гэвч цуглуулагчүүндгутраагүй бөгөөд харинтанк нь түүнд үлдсэнд баяртай байгаа гэнэ.Тэр 150 орчим нэгж байлдааны техникийн цуглуулгатай ажээ.55 настай фермийн эзэнхүссэн бүх хүнийг фермийнхээ талбайгаар зугаалуулж, мөнгө олдог байна.

Түүний худлалдан авсан танкнь Иракийн зэвсэгт хүчнийх байсан бөгөөд 1990-1991 оны Персийн булангийн дайнд оролцож байжээ.Харин тэгэхэдэвслийн цэрэг уг танкийг олзолж, Их Британид аваачсан байна.Кувейтийн сангаас хулгайлсан алтыг түлшний саванд нуусан болов уу хэмээн таамаглаж байна. Танкийг 1959-1968 ондүйлдвэрлэж байсан бөгөөд ЗСБНХУ Иракт Т-54 гэдэг дунд гарын 300 орчим танк нийлүүлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ