"Galaxy S8" утаc 811 долларын үнэтэй

Өмнөд Солонгосын Самсунг компани нь маргаашнаас эхлэн 17-ны өдөр дуустал 10 хоногийн турш "Galaxy S8" утасны урьдчилсан захиалгыг авч эхлэх гэж байгаа ажээ.

Харин хэрэглэгчдийн гар дээр 4-р сарын 21-ний өдөр хүлээлгэн өгөхөөр болсон байна.

"Galaxy S8" утасны үнэ нь багтаамжаасаа шалтгаалж 811-1000 долларын хооронд гурван төрлийн үнэтэй байгаа ба энэ нь Монгол төгрөгөөр 1.900.00-2.300.00 төгрөг ажээ.

Утасны захиалгыг урьдчилж өгсөн үйлчлүүлэгчийн хувьд хэрвээ утасны дэлгэцээ эвдэлсэн тохиолдолд нэг удаа 50%-ийн хөнгөлөлттэй үнээр сольж өгөх, онлайн төлбөртэй тоглоомыг утсандаа татаж суулгахад зориулсан 100-н мянган воны эрхийн бичиг өгөх, дуу болон видео дүрсийг гурван сарын турш зар сурталчилгаагүйгээр сонсох, үзэх эрх олгох зэрэг хөнгөлөлтүүд олгогдох юм байна.

Мөн Самсунг компанийн зүгээс хэрэглэгчдэд зориулж "Galaxy S8" утсыг онлайнаар хэрэглэж, туршиж болох тусгай аплликээшн тун удахгүй нээхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ