МАН: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна

УИХ дахь намын бүлгүүд Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэж байгаа аж.

Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоолын төслийн танилцуулгыг сонсч буй юм байна.

Мөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн танилцуулга, 2017 оны төсвийн тодотголын талаарх мэдээлэл, бусад асуудлыг хэлэлцэх тов гарчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ